Налайх дүүргээс 25 настай, эмэгтэй сураггүй алга болжээ

Налайх дүүргээс 25 настай, эмэгтэй сураггүй алга болжээ

Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” –ийн ойр хавиас 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Сураггүй болсон гэх иргэн 08.01-ний өдрийн 18:30 цагийн орчим суудлын автомашинд сууж явсан тухай мэдээллийг дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсаны дагуу эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.