Ж.Болд Цагдаагийн ерөнхий газрын бүрэлдэхүүнээ өөрчилжээ

Ж.Болд Цагдаагийн ерөнхий газрын бүрэлдэхүүнээ өөрчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд  өнгөрсөн баасан гаригт /2020.07.31/ тушаал гаргаж, дараах томилгоог хийжээ. Тодруулбал,

  • -Эрүүгийн цагдаагийн албаны даргаар хурандаа Т.Сүхболдыг,
  • -Мөрдөн байцаах албаны даргаар хурандаа Б.Батсуурийг,
  • -Мөрдөн байцаах албаны дэд даргаар хурандаа Б.Даваажавыг,
  • -Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар хурандаа Н.Лхагвасайханыг,
  • -Экологийн цагдаагийн албаны даргаар хурандаа О.Амарсанааг,
  • -Экологийн цагдаагийн албаны дэд даргаар хурандаа Х.Доржсүрэнг  тус, тус томилсон байна.