АНУ-ын эдийн засаг Дэлхийн II дайнаас хойш анх удаа дээд бууралтад хүрчээ

АНУ-ын эдийн засаг Дэлхийн II дайнаас хойш анх удаа дээд бууралтад хүрчээ

Коронавирусийн халдварын улмаас дэлхийн улс орнуудын эдийн засаг хэрхэн саарч болзошгүй талаар эдийн засагчид болон олон улсын судалгааны байгууллагууд таамаглалаа дэвшүүлсээр байна. Оны эхний хагас жилийн байдлаар гарч буй зарим улс орны эдийн засгийн үзүүлэлтээс авч үзвэл эдийн засгийн сааралт  төсөөлж байснаас ч илүү хүндээр тусч болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Тухайлбал, энэ оны хоёрдугаар  улирлын байдлаар АНУ-ын эдийн засаг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа 32.9%-иар буурсан байна. Мөн оны эцэс гэхэд АНУ-ын эдийн засаг 6.5%-иар агшина хэмээн Холбооны нөөцийн банкны шинжээчид таамаглал дэвшүүлжээ. Түүнчлэн Герман улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 10.2 хувиар, Испани улсын эдийн засаг 18.5%-иар буурсан бол жилийн дүнгээр -9.2%-ийн бууралттай гарах магадлалтай байна.

Цар тахлын улмаас дэлхий нийтийн худалдаа, ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, аялал жуулчлал  зогссон тул энэ оны эцэс гэхэд дэлхийн олон улс орон хямралд орж болзошгүй хэмээн эдийн засагчид таамаглаж байна.

Эх сурвалж: Washingtonpost




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө