Африкт гацсан Монгол эмэгтэй Лагос хотод буцах нислэгээ хүлээж байна

Африкт гацсан Монгол эмэгтэй Лагос хотод буцах нислэгээ хүлээж байна

Африк тивийн Нигериа улсын “Owerri imo state” хэмээх газарт Т.Оюуномин гэх монгол эмэгтэй таван сар гаруй хугацаанд ганцаараа гацаж, таньж мэдэх хүнгүй хэцүү байдалд байгаа тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж, олон хүнийг эмзэглүүлсэн билээ. Анх энэ тухай Ц.Уянга гэх эмэгтэй цахим орчинд мэдээлснээс хойш хүмүүс өөрсдийн боломжоор туслаж, дэмжиж эхэлсэн.

Удалгүй уг эмэгтэй өөрийн нүүр хуудсаараа дамжуулан хандив гуйснаар сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар 3397 доллар цугларч, наймдугаас сарын 4-ний тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх боломжтой болсон юм. Тэрээр одоогоор Нигериа улсын Лагос хотод нэгэн сайхан сэтгэлт нутаг нэгтнийдээ түр амьдарч байгаа аж. Түүний хувьд , наймдугаар сарын 4-ний тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэхээр Лагос хотоос Турк руу нисэх гэж байсан ч тус онгоц хойшлогдсон ажээ.