Коронавирусийг 90 минутад илрүүлдэг оношлуур нэвтрүүлнэ

Коронавирусийг 90 минутад илрүүлдэг оношлуур нэвтрүүлнэ

Их Британи улсад коронавирусийн халдварыг 90 минутад илрүүлэх оношлуурыг нэвтрүүлэхээр болжээ. Иргэдийн шинжилгээний хариуны дөрөвний гурав нь хамгийн хурдандаа 24 цаг, үлдсэн хувь нь хоёр хүртэлх хоногийн дотор гардаг.

Иймээс  энэхүү оношлуурыг нэвтрүүлснээр цаг хугацааг хэмнэхээс гадна халдвар дамжих нөхцөлийг бууруулна хэмээн үзэж байна.

Тус улсын Засгийн газар асрамжийн газрын ажилтнууд, өндөр настнуудыг тогтмол шинжилгээнд хамруулах зорилтыг тавьж буйг мэдэгдээд буй. Тиймээс  оношлуурыг ирэх долоо хоногоос асрамжийн газар болон лабораторид нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж:BBC