Ерөнхийлөгчийн зөвлөхөөр С.Ламбаа томилогдож, Р.Амаржаргал татгалзсан уу

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр С.Ламбаа томилогдож, Р.Амаржаргал татгалзсан уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны зөвлөхүүд болох Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа, Г.Уянга, Ц.Хулан нар энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас болоод бие даан нэр дэвшин өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй.

Харин тэд тус сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн зөвлөхийн үүрэгт ажлаа өгсөн байна. 

Тэдний оронд Я.Санжмятав, Р.Амаржаргал, Л.Болд нарын нэрс яригдаж байсан юм. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Болд Ерөнхийлөгч Х.Баттулгын “Аюулгүй байдал, батлан хамгаалахын” асуудал хариуцсан зөвлөх болсон бол Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн зөвлөх гэх албан тушаалаас татгалзсан гэх мэдээлэл байна. Тэгвэл УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны зөвлөхөөр томилогджээ. 




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө