Хятад улс Хонгконг руу 60 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг илгээнэ

Хятад улс Хонгконг руу 60 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг илгээнэ

БНХАУ коронавирусийн халдварын эсрэг ажиллах 60 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн багийг Хонгконг руу илгээнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ нь Хятад улс халдвар гарснаас хойш Хонгконгод үзүүлж буй анхны эрүүл мэндийн тусламж юм. Хятадын засгийн газраас Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталснаас хойш хоёр талын харилцаа хурцадмал байдалд орсон.

Үүнтэй холбоотойгоор Хонгконгийн зарим эх баригчид Хятадын эмч нарыг тагнуулын зорилгоор буюу ДНХ-ын мэдээлэл цуглуулахаар ирсэн гэж хардаж байгаа аж. Тэд “Хонгконгод байдал тэгтлээ дордоогүй. Халдвар авсан хүний  тоо бусад орныхтой харьцуулахад хэвийн түвшинд байгаа. Бас бидэнд хангалттай эрүүл мэндийн ажилчдын нөөц байгаа” хэмээжээ.

Харин Хятадын зүгээс тагнуулын зорилгоор ирсэн гэх мэдээллийг эрс үгүйсгэлээ. Одоогийн байдлаар Хонгконгод коронавирусийн халдвар авсан хүний тоо 351-д хүрээд байна.

Эх сурвалж: BBC