2021 онд сансарт мэргэжлийн бус хоёр жуулчныг аялуулна

2021 онд сансарт мэргэжлийн бус хоёр жуулчныг аялуулна

2021 онд Олон улсын сансрын станц руу мэргэжлийн бус хоёр хүнийг аялуулахаар болжээ. Дэлхийн олон орны сансрын томоохон төвийн нэг болох Роскосмосын хэвлэлийн албаны мэдээлж буйгаар сансарт нисэх хоёр жуулчны нэрийг 2021 оны эхээр зарлах бөгөөд тэд оны сүүлээр ниснэ гэжээ. 

Олон Улсын Сансрын Станцыг сансарт байнгын судалгаа шинжилгээ явуулах зорилгоор 1998 оны 11 сараас эхлэн тойрог замд угсран байгуулж олон улсын сансрын байгууллагууд хамтран ашиглаж эхэлсэн түүхтэй.

Станц дэлхийгээс 420 км өндөрт 27700 км/ц хурдтайгаар өдөрт дэлхийг 15,8 удаа тойрдог бөгөөд 450 тонн жинтэй. 2000 оны 11-р сарын 2-оос Олон Улсын Сансрын Станц/ОУСС/-д анхны баг байнга оршин сууж эхэлсэн байна. ОУСС-ын байнгын оршин суугч хүмүүсийн амьдралын нөхцөлийг хангахын тулд хэдэн сар тутамд дэлхийгээс сэлбэг, хоол, ус, нисгэгчдийн нөөц хувцас зэргийг зөөврийн хөлгөөр хангадаг аж. Дашрамд дурдахад анх 2001 онд "Space Adventures" компани Оросын талтай хамтарч  Денис Тито гэх иргэнийг сансарт нисгэсэн байдаг.

Эх сурвалж: TACC