“Бүрэнхий” цувралын шинэ ном маргааш худалдаанд гарна

“Бүрэнхий” цувралын шинэ ном маргааш худалдаанд гарна

 “Twilight saga” буюу “ Бүрэнхий” цуврал номын дараагийн шинэ ном болох “Midnight Sun” /Шөнө дундын нар/ маргааш /2020.08.04/ худалдаанд гарахаар болжээ.

“Бүрэнхий” цуврал ном дэлхий даяар бест селлер болж байсан төдийгүй дэлгэцийн бүтээл болж, 2008-2012 онд 3.3 тэрбум ам.долларын ашиг орлого олж байсан билээ.

Тэгвэл шинээр гарч буй “Midnight Sun” номонд дээрх зохиолын гол дүр Эдуард Куллены тухай илүүтэй өгүүлэх болно хэмээн зохиолч Стефани Майерын номын танилцуулгадаа дурдсан байна. Мөн тус зохиолоор киноны шинэ анги хийгдэж магадгүй хэмээжээ.