Тусгай үүргийн онгоцонд нэр нь багтаагүй ч элэг нэгт Монголчууддаа цай хоолоор үйлчилж байна

Тусгай үүргийн онгоцонд нэр нь багтаагүй ч элэг нэгт Монголчууддаа цай хоолоор үйлчилж байна

Наймдугаар сарын 5-ны Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэд наймдугаар сарын 2-3-ны хооронд өөрийн амьдарч буй хотоос "Seatac" ба "Paine Field" буудлуудад байрлаж байна.

Мөн буцах нислэгээ хүлээж буй олон иргэн "Seatac airport" онгоцны буудалд хонож хүлээж байгаа юм. Тэгвэл АНУ-д гацсан Монгол иргэд энэ удаагийн нислэгт нэр нь багтаагүй ч онгоцны буудалд хонож, ядарсан элэг нэгт Монголчууддаа туслахаар цай хоол бэлтгэн ажиллаж байна. Мөн тэд Сиатлд амьдарч буй Монгол иргэдийг нэгдэхийг уриалжээ.