МЭДЭГДЭЛ: О.Дөлгөөний биеийн байдал сайжирч эхэллээ

МЭДЭГДЭЛ: О.Дөлгөөний биеийн байдал сайжирч эхэллээ

Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал хүндэрч яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр АНУ-ын эмнэлэгт эмчлүүлж байна. 

Тэрбээр АНУ-д NBA үзэхээр очоод гэнэт бие нь муудсан байдаг.  

Түүний биеийн байдлын талаар өнөөдөр /2019.06.30/ Mongolia for Dulguun цахим хуудсанд албан ёсны мэдэгдэл байршуулжээ.

Уг мэдэгдэлд “Өглөөний мэнд та бүхэндээ сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Дөлгөөн маань нүдээ нээж гараа хөдөлгө, хөлөө хөдөлгөөрэй гэж хэлэхэд гар хөлөө хөдөлгөж байна. Мөн химийн хоёр дах эмчилгээгээ хийлгэсэн байна. Гар хөлөө хөдөлгөх гэж өөрөөс нь маш их хүч гарч байгаа учир аав ээжийг өдөрт хоёр удаа л оруулах болсон байна. Ямартай ч О.Дөлгөөн маань сайжирч байна. Үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.

Монголын сагсан бөмбөгийн шилдэг багууд нэгдэн О.Дөлгөөнд зориулсан хандивын тоглолтыг ирэх сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.