А.Амбасэлмаа: Өчигдөр хийсэн 600 гаруй хүний шинжилгээнээс халдвар илрээгүй

А.Амбасэлмаа: Өчигдөр хийсэн 600 гаруй хүний шинжилгээнээс халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хүргэдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын байдал, судалгаа шинжилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр, наймдугаар сарын 3-ны өдөр 611 хүнд шинжилгээ хийхэд нэг ч халдвар илрээгүй. Долоодугаар сарын 15-нд Сөүл-УБ, 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр мөн коронавирус илрээгүй. Монгол батлагдсан 293 тохиолдол, эдгэрсэн 230 хүн байна. Одоогоор ХӨСҮТ-д 88 хүн тусгаарлагдаж, судалгааны шинжилгээний ажил хэвийн үргэлжилж байна” хэмээн мэдээллээ.

Мөн тусгай үүргийн онгоцонд төрсөн хоёр ихэр нярайн бие тогтвортой сайн байгаа ч биеийн жин нь бага байгаа учир эмчилгээ хийж буй юм байна.