АНУ-ын шийдвэрийг Хятад улс эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв

АНУ-ын шийдвэрийг Хятад улс эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв

Өчигдөр /2020.08.03/АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео “Сошиал сүлжээний TikTok аппликэйшн хэрэглэгчийн мэдээллийг Хятадын Коммунист Намд дамжуулдаг” хэмээн Цагаан ордонд болсон хурлын үеэр ярьсан билээ.

Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр "АНУ-ын Засгийн газар үндэсний аюулгүй байдлыг шалтаг болгож гадаадын орнуудад чиглэсэн ялгаварлан гадуурхах бодлогоо зөвтгөхөө зогсоох хэрэгтэй" гэжээ.

Тэрээр “АНУ улс төрийн аливаа нөхцөлд гадаадын компаниудад шахалт үзүүлж, хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлдэг. Ингэх нь зах зээлийн эдийн засгийн зарчимтай нийцэхгүй. Мөн энэ нь давхар стандартын бодлогын нэгэн тод жишээ бөгөөд ил тод, нээлттэй байдал, ялгаварлан гадуурхалтаас татгалзах зэрэг Дэлхийн худалдааны байгууллагын зарчмуудыг зөрчиж буй явдал юм. Үүнтэй холбогдуулан Хятад эрс эсэргүүцлээ илэрхийлж байна. АНУ эдийн засгийн асуудлуудаа улс төржүүлхээ больж, ялгаварлан гадуурхсан бодлогоо зөвтгөхийн тулд үндэсний аюулгүй байдлаа хангаж байна гэсэн шалтаг тавихаа зогсооно гэж бид найдаж байна” гэжээ.






Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө