Ээж хүү хоёрт атаархсан гэсэн шалтгаанаар нэг настай хүүгийн биед  халджээ

Ээж хүү хоёрт атаархсан гэсэн шалтгаанаар нэг настай хүүгийн биед халджээ

Өнгөрсөн сарын 29-ны өдөр Японы Канагава мужийн Ёкохама хотод нэг настай хүүхдийн нуруу руу өшиглөж халдсан хэрэг гарчээ. Тодруулбал гудамжинд ээжтэйгээ хөтлөлцөн алхаж байсан хүүгийн араас 23 настай коллежийн оюутан Танияма Жүнхо гэх этгээд өшиглөөд зугтжээ. Сэжигтэн хүүг унагаасныхаа дараа зугатсан ч хүүгийн ээж ойролцоох цагдаагийн газарт мэдүүлснээр шуурхай баривчилсан байна. Танияма цагдаад байцаалт өгөхдөө “Ээж хүү хоёрыг хараад атаархал төрсөндөө ийм үйлдэл хийсэн” гэжээ.

Эх сурвалж: Japantoday