БНСУ-д орсон хүчтэй аадар борооны улмаас 12 хүн амь насаа алджээ

БНСУ-д орсон хүчтэй аадар борооны улмаас 12 хүн амь насаа алджээ

БНСУ-д хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос хөрсний гулгалт, үер болж дөрвөн өдрийн дотор 12 хүн амиа алдаж, долоон хүн бэртэн, 14 хүн ор сураггүй алга болоод байна. Амиа алдсан хүмүүсийн дунд Сөүл хотын оршин суугч нэг, Кёнгидо мужийн долоо, Чунчон-Пукто мужийн дөрвөн оршин суугч байсан аж.

Хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсад 600 гаруй байшин сүйдэж, хөдөө аж ахуйн 5 мянга гаруй га газар усанд автжээ. Бүс нутгуудаас 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Сөүл хотод хурдны замын болон Ханган голын гүүрний хөдөлгөөний хэсэгчлэн хаагаад байна.

Тус улсын Ерөнхий сайд Чон Се Гюн ард иргэдийг аль болох гадуур гарахгүй байхыг уриалан, байнгын бэлэн байдалд байх тухай захирамжийг шуурхай албанд өгчээ.

Эх сурвалж: Koreantimes