Тэрэлжийн Мэлхий хадны орчмоос алга болсон бүсгүй одоог хүртэл олдоогүй байна

Тэрэлжийн Мэлхий хадны орчмоос алга болсон бүсгүй одоог хүртэл олдоогүй байна

Энэ сарын 31-ний өдөр буюу өнгөрсөн Баасан гаригт Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд байдаг “Тэнгэрийн энерги бясалгалын төв”–өөс  22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн 25 настай эмэгтэй сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг.

Тэгвэл тус эмэгтэй одоог хүртэл олдоогүй байгаа бөгөөд ойр орчмын ой мод, голуудыг самнан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Албан бус сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр "бүсгүй хамгийн сүүлд ээжтэйгээ утсаар ярьсан гэх бөгөөд утасны дугаараар нь шүүж үзэхэд тэрээр ээжээсээ өөр хүнтэй утсаар дахин холбогдоогүй байсан байна. Тус эмэгтэй Тэрэлж орчимд бясалгал хийхээр очоод байжээ.