Гурван настай хүүхэд  харгалзах хүнгүй зам дээр мөлхөж байжээ

Гурван настай хүүхэд харгалзах хүнгүй зам дээр мөлхөж байжээ

Өнгөрсөн сарын 24-нд Баянзүрх дүүргийн XI хороонд автомашины зам дээр гурван настай хүүхэд мөлхөж байхад нь замын хөдөлгөөнд оролцож явсан бүсгүй аварч ойролцоох цагдаагийн  хэлтэст хүргэж өгчээ.

Тодруулбал оройн 21 цагийн үед хүүхэд ганцаараа даарсан байдалтай мөлхөж явсан байна. Цагдаагийн газраас хяналт шалгалт хийхэд хүүхдийн эцэг эх орой хөдөөнөөс ядарч ирээд унтахдаа хаалгаа цоожлолгүй унтсанаас ийм хэрэг үүсчээ.

Сүүлийн үед эцэг эхчүүдийн хараа хяналт сул, хайхрамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд хохирох хэрэг их гарч байгаа юм. Оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 29 хүүхэд, гол усанд живсэн 10, ухсан нүх шуудуунд унасан тав, өндрөөс унасан 11, гадны биетэд цохиулж нэг, халуун ус, галд түлэгдэж тав, морьноос найман хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймээс эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхнийг хүүхэддээ тавих анхаарал, сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг хүсье.




“BONUS BOOST” BSB-д

6 цагийн өмнө