ВИДЕО: Нисэх зурвасаас тусгай автомашинд сууж гарсан иргэд тусгаарлагдсан уу

ВИДЕО: Нисэх зурвасаас тусгай автомашинд сууж гарсан иргэд тусгаарлагдсан уу

Гадаадад гацсан монгол иргэдийг авчирж байгаа тусгай үүргийн нислэгийг дагасан олны шүүмжлэл тасрахгүй нь бололтой. 

Учир нь нислэгт багтах гэж монгол иргэд олон сарын турш дугаарлаж, нислэг хүлээж байгаа бол, зарим нислэгээр гаднын иргэд тэдэнтэй хамт Монголд ирж, тусгай автомашин хөглөж нисэх зурвасаас гарч явсан байж болзошгүй байна.

Учир нь иргэдийг тусгайлж бэлтгэсэн олон хүн суух зориулалттай автобусанд суулгаж, тусгаарлах байранд хүргэж байгаа юм. 

Тэгвэл нэгэн тусгай үүргийн нислэгээр ирсэн зарим гадаадын иргэдийг автобусанд суулгахгүйгээр хувийн байж болзошгүй автомашинд суулган, Буянт-Ухаа нисэх буудлын зурвасаас авч явсан байж болзошгүй видео бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байна. Учир нь зарим иргэд энэхүү бичлэгт гарч байгаа гаднын байж болзошгүй иргэдийг тусгаарлалтад ороогүй гэж хардаж буй юм.