БШУЯ-наас сургуулиудын төлбөрийг сар, улирлаар төлөх зохицуулалт хийнэ

БШУЯ-наас сургуулиудын төлбөрийг сар, улирлаар төлөх зохицуулалт хийнэ

Улсын Онцгой Комисс /УОК/долдугаар сарын 28-ны өдөр хуралдаж хичээлийн шинэ жилийг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Харин Боловсрол шинжлэх ухааны яамнаас  төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, МСҮТ, их дээд сургуулиудын төлбөрийг сар, улирлаар хийж болох зохицуулалт хийнэ хэмээн мэдэгдсэн. Энэ жил 150 мянга орчим оюутан их дээд сургуульд  суралцах бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд бүх их, дээд  сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтжээ. 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 142, төрийн бус өмчийн 124 сургууль үйл ажиллагаа явуулах төлөвтэй байгаа аж.

Энэ жилийн хичээлийн шинэ жилийн хувьд “Есдүгээр сарын 1-нээс Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, есдүгээр сарын 14-нөөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл, аравдугаар сарын 5-аас Их, дээд сургууль, коллеж орохоор тогтсон билээ.