Монгол эмэгтэй Солонгос иргэний гарт амь насаа алджээ

Монгол эмэгтэй Солонгос иргэний гарт амь насаа алджээ

БНСУ-ын Чүнбүг аймгийн Чүнжү цагдаагийн газар наймдугаар сарын 04-ний өдөр хөрш эмэгтэйгээ хутгалж амь насыг нь хохироосон 48 настай, А гэгчийг баривчилжээ.

Учир нь А  өнгөрсөн наймдугаар сарын 03-ний өдрийн 12:40 цагт Чүнжү хотын Ёнсү дүүрэгт байрлах өөрийнхөө гэрт 39 настай Б-г хэд хэдэн удаа хутгалж амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн байна.

Хохирогч Б нь Солонгос иргэншилтэй Монгол эмэгтэй байжээ. А нь тухайн үед хэт их согтолттой байсан ба “хамт архи ууя” хэмээн хөрш айлын Б-г гэртээ дуудаж ирүүлсний дараа маргалдсан гэж мэдүүлээд байна. Мөн А нь хэрэг үйлдсэнийхээ дараа цагдаагийн 112 дугаарт залгаж өөрийгөө илчилжээ.

Тиймээс тус улсад ажиллаж амьдарч буй Монголчуудыг  таньж мэдэхгүй хүмүүстэй нийлж согтууруулах ундаа уух, хэт дотносохгүй байхыг анхааруулж байна. Өнгөрсөн сард тус улсад манай улсын хэд хэдэн иргэн согтууруулах ундаа уун маргалдаж, нэгнийхээ амийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ.

Эх сурвалж: Yonhap news




Улаанбаатарт 23 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ