Нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болголоо

Нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болголоо

Өнөөдөр ЗГ хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулсан талаар мэдээллээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Баримталсан зарчим ард иргэд, ААН-ийн хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжүүлнэ. НДШ–ийг ажил олгогч тав, даатгуулагч тав хувь, нийт 10 хувь болгон тогтоолоо. Энэ оныг дуустал энэ зарчим хэрэгжинэ. Үүний тулд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргахаар болсон. Экспортын орлого буурч байгаа тул нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна.

Мөн цар тахлын үед цахим шилжилтийг улс орнууд сайн хийж байгаа. Монгол улс ч энэ шилжилтийг сайн хийнэ гэж тооцоолж байна. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж, тендер зарлаж амжаагүй төслүүдийг хасах, санхүүжилтийг бууруулах зарчим баримталсан" гэж мэдээллээ.