2020 оны төсвийн алдагдлыг 3.8 их наяд төгрөгөөр тооцжээ

2020 оны төсвийн алдагдлыг 3.8 их наяд төгрөгөөр тооцжээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн тодотголын талаар мэдээлэл өглөө. Цар тахал гарч татваруудыг тэглэсэнтэй холбоотойгоор улсын орлого 3.4 их наядаар тасрахаар байжээ. Одоогоор эхний хагас жил төсвийн орлого 2 их наядаар буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. Түүнчлэн 2020 оны төсөв 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарна гэсэн тооцоог Засгийн газраас гаргажээ. Энэ нь ДНБ-ий 9.8%-тай тэнцэх юм. Үүнээс 1.6 их наядыг нь гаднын зээл тусламжаар нөхөх тул санхүүжих эх үүсвэр бэлэн байгаа хэмээн Сангийн сайд хэлжээ.

Санхүүжилтийн тухайд хөтөлбөрийн зээлийг төсвийн дэмжлэг болгох хэлбэрээр оруулах замаар санхүүжүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Мөн төсвийн ерөнхийлөгч захирагч нараас 118.2 тэрбум төгрөгийн зардлыг танахаар шийдвэрлэсэн байна. Үүнд бичиг хэрэг, томилолтууд, эд хогшил, тавилга, урсгал зардлууд гэх мэт тэвчиж болох зардлууд оржээ.  

Мөн өнөөдрийн байдлаар тендер нь зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байх, зардлыг танах шийдвэрийн хүрээнд 524 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал хэмнэгдэж байгааг Сангийн сайд онцоллоо.

 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө