Гурван настай хүүхэд усанд живж амиа алджээ

Гурван настай хүүхэд усанд живж амиа алджээ

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд усанд осолдож амиа алдах тохиолдол ихээр гарч байна. Өчигдөр гэхэд /2020.08.05/ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт голын усанд гурван настай хүүхэд осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид наймдугаар сарын 4-ний өдрийн 16:43 цагт ослын дуудлагыг хүлээн авч эрэл хийхэд осол болсон газраас таван километрийн зайд усны мандал дээр хөвж байсан гурван настай Е-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мөн тус өдөр 18:50 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний доор 38 настай иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан байна.Тус дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулсаар байгаа аж.

 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө