Нийслэлийн төсөвд 203 тэрбум төгрөгийн алдагдал үүсчээ

Нийслэлийн төсөвд 203 тэрбум төгрөгийн алдагдал үүсчээ

Улсын төсөв энэ оны эхний зургаан сарын байдлаар 2.2 их наяд төгрөгөөр тасраад буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Төсвийн зарлага болон зээлийн хэмжээ өссөн, орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого буурсан нь алдагдалд нөлөөлсөн байна.

Мөн нийт хүн амын тал нь оршин суудаг нийслэлийн төсөв энэ онд алдагдалтай гарчээ. Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 319 тэрбум төгрөг. Энэ нь өмнөх оныхоос 10 хувиар өсгөсөн дүн юм. Гэвч нийслэлийн төсөв 203 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа тул улсад орлого төвлөрүүлэх биш харин ч улсын төсвөөс дэмжлэг хүсэх шаардлага үүсээд байгаа юм. 

2016 оноос хойш нийслэлийн төсвийн тэнцэл өсөж, 2019 онд 289 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан. Харин өнгөрсөн зургадугаар сарын байдлаар нийслэл 618 тэрбум төгрөгийн зарлага гаргаж, 203 тэрбум төгрөгийн тасалдал үүсчээ.

СҮХБААТАР ДҮҮРЭГ ХАМГИЙН ИХ БУЮУ 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРЧЭЭ

Төсвийн алдагдлыг дүүргүүдээр харуулбал,

  • Багануур 69 сая төгрөг
  • Багахангай – Алдагдал байхгүй
  • Баянгол 4.5 тэрбум төгрөг
  • Баянзүрх 12.1 тэрбум төгрөг
  • Налайх 357 сая төгрөг
  • Сонгино хайрхан 5.8 тэрбум төгрөг
  • Сүхбаатар 20 тэрбум төгрөг               
  • Хан-Уул 8.3 тэрбум төгрөг
  • Чингэлтэй 3.2 тэрбум төгрөг
  • Улаанбаатар шууд буюу нийслэлийн удирдлага 149 тэрбум төгрөг байна.

Эх сурвалж: Нийслэлийн иргэдийн төсөв 2020