УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаа хүлээн авлаа

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дагвадоржийн Дэлгэрсайханыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо.

Тэрбээр Монгол Улсын Техникийн Их Сургуулийг 1997 онд бакалавр, 1999 онд магистр, 2011 онд докторантаар тус тус төгсжээ. Компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажилласан юм.

Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулж, улсын бүртгэлийн байгууллагын тамгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.