Ном зардаг “Дээлтэй өвөө”-тэй ХХБ хамтран ажиллана

Ном зардаг “Дээлтэй өвөө”-тэй ХХБ хамтран ажиллана

Төв шуудангийн буланд шовх оройтой Монгол малгай, дээлээ өмсөөд жилийн дөрвөн улиралд халуун хүйтнийг ажрахгүйгээр ном зардаг байсан өвөөг нийслэлчүүд бид андахгүй. Тэртээ 30 жилийн өмнөөс л хүүхэд залуучуудад зориулж утга төгөлдөр, уран яруу үгтэй ховор номууд зарж, номын үнэ цэн, соёлыг түгээхэд насаа зориулж яваа билээ. Бидний эчнээ танил болсон “Дээлтэй өвөө” маань санхүүгийн хүндрэл үүссэн тухайгаа 08-р сарын 04-ний өдөр Eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрхүү ярилцлагыг Худалдаа, хөгжлийн банкны хамт олон олж мэдэн Н.Баасандорж гуайтай холбогдож санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэлээ.

“Ухаан саруул, оюун тунгалаг Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх” зорилготойгоор Худалдаа, хөгжлийн банкнаас эхлүүлсэн “Хязгааргүй мөрөөдөл” төсөл дээр Нийслэлийн хүндэт иргэн Н.Баасандорж гуайтай хамтран ажиллахаар болж, гэрээнд үсэг зурлаа. Төслийн хүрээнд “Дээлтэй өвөө” маань  ЕБС-ийн хүүхэд залууст номтой нөхөрлөхийн ач тус, үр өгөөж, үнэ цэнийн талаар лекц унших юм.




Өнөөдөр бар өдөр

52 минутын өмнө