Нэн ховор амьтан болох Халиун буга агнасан гэмт хэргийг илрүүлжээ

Нэн ховор амьтан болох Халиун буга агнасан гэмт хэргийг илрүүлжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн “Бага хөеөт” гэх газарт наймдугаар сарын 5-ны шөнө иргэн Б гэгч нь нэн ховор амьтан болох халиун бугыг агнаж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсан хэрэг гарчээ.

Энэхүү хэргийг хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч  Д.Нямдорж , хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч  М.Буяннэмэх нар илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.