БНСУ-д коронавирусийн халдвар авсан хоёр иргэн Монгол хоолны газраар үйлчлүүлжээ

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хоёр иргэн Монгол хоолны газраар үйлчлүүлжээ

БНСУ-ын Чонжү хотод оршин суудаг Узбекистаны хоёр иргэн коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Халдвар авсан 20-иод насны Б, А-ийн  шинжилгээний хариу өчигдөр /2020.08.04/ эерэг гарсан аж. Шинжилгээний хариу гарсан даруйд Өмнөд Солонгосын эрүүл мэндийн байгууллагууд тэдэнтэй хавьталд орсон иргэдийг тогтоохоор шуурхай ажиллаж эхэлжээ. Ноцтой асуудал нь тэрхүү иргэд халдвар авсан гэдгээ мэдэхээс өмнө хэд хоногийн турш гадуур явж, олон нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлсэн байна.

Б болон А нь гурван өдрийн турш Жи март, Бургер кинг, Покет билиардны клуб, кафе, нийтийн саун, мөн Чингис хаан хэмээх Монгол хоолны газраар үйлчлүүлсэн байна.

Хэдийгээр тэд гадуур явахдаа амны хаалт тогтмол зүүсэн гэх боловч нийтийн саунд орох болон хоол идэхдээ тайлсан нь гарцаагүй юм. Түүнчлэн нийтийн саунд камер байхгүй тул чухам ямар хүмүүстэй ойроос харьцсаныг тогтоох боломжгүй байгаа нь асуудал болоод байна.

Эх сурвалж:Yonhapnews

 




Өнөөдөр бич өдөр

24 минутын өмнө