Ассамблейн ордны гишүүн хуралд оролцохдоо даашинз өмсөж олны шүүмжлэлд өртжээ

Ассамблейн ордны гишүүн хуралд оролцохдоо даашинз өмсөж олны шүүмжлэлд өртжээ

БНСУ-ын Ассамблейн ордны хамгийн залуу гишүүдийн нэг болох Рю Хо Жун өчигдөр болсон хуралд оролцохдоо даашинз өмссөн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Эсрэг намын гишүүд болон иргэд түүнийг Ассамблейг хүндэлсэнгүй, хуралд оролцохдоо зайлшгүй албаны хувцас өмсөх нь зүйтэй хэмээн шүүмжилсэн байна.

Харин Рю Хо Жун гишүүн “Өнгөрсөн хугацаанд эмэгтэй гишүүдийг өнгөлөг хувцас өмслөө гэж шүүмжлэх тохиолдол гарч байсан. Гэхдээ хүн ямар хувцас өмсөхөөс илүүтэй ажлаа сайн хийх нь чухал” гэжээ.

Түүнчлэн Ассамблейн эмэгтэй гишүүдийн нэг болох Гу Мин Жон “Миний хувьд гишүүн Рютэй үзэл бодол нийлэхгүй зүйл олон гардаг. Гэсэн ч түүний хувцаслалтыг шүүмжилж байгаагийн эсрэг байна. Харин ч эсрэгээрээ Үндэсний Ассамблейн хэт их авторитаризмыг эвдэж байгаад талархаж байна” гэжээ. Рю Хо Жун  нь 28 настай бөгөөд Шударга ёс намын жагсаалтыг тэргүүлсэн залуу гишүүн юм.