Сурагчийн дэвтрийг гар угаах зөвлөмжтэйгөөр хэвлэж байна

Сурагчийн дэвтрийг гар угаах зөвлөмжтэйгөөр хэвлэж байна

Өнгөрөгч долоо хоногт УОК, Засгийн газар хуралдаж энэ оны есдүгээр сард ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх болсон талаар мэдээлсэн. Учир нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байсан юм.

Ямартай ч эхний ээлжид 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг сургууль, цэцэрлэгийнхээр нээж буй. НҮБ-ын Хүүхдийн сангийнхны зөвлөснөөр, “Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төв” ТББ, “Улаанбаатар принт” компанийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гар угаах заавар, дарааллыг харуулсан зурагт хуудас бүтээж, сурагчийн дэвтрийн хавтсанд давхар хэвлэжээ.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө