Бейрут хотын дэлбэрэлт ОХУ-ын усан онгоцноос хурааж авсан химийн бодис дэлбэрснээс болжээ

Бейрут хотын дэлбэрэлт ОХУ-ын усан онгоцноос хурааж авсан химийн бодис дэлбэрснээс болжээ

Энэ сарын 4-ны өдөр Ливаны нийслэл Бейрут хотод маш хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд нас барсан хүний тоо 135 хүрч, 4 мянга гаруй хүн шархадсан гэсэн тоон мэдээлэлд хүрээд байна. Дэлбэрэлт Бейрут хотын боомтод гарсан бөгөөд тэндэхийн агуулахад байсан 2.75 тонн аммонийн нитрат руу галын оч үсэрснээс болсон гэж буй.

Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ийм их хэмжээний аммонийн нитратыг Ливаны гаалийнхан 2014 онд Оросын усан онгоцноос хурааж авсан бөгөөд өдий болтол устгалд оруулаагүй боомтын агуулахад хадгалсаар байсан байна.

Их Британийн Шеффилд их сургуулийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дэлбэрэлтийн хүч дэлхийн II дайны төгсгөлд Японы Хиросима хотод хаясан атомын бөмбөгний аравны нэгтэй тэнцэхүйц хүчтэй байжээ.