ВИДЕО: Бейрутын дэлбэрэлтийн үеэр нэгэн хүү мэндэлжээ

ВИДЕО: Бейрутын дэлбэрэлтийн үеэр нэгэн хүү мэндэлжээ

Дэлхийн дахины цочроогоод буй Ливаны нийслэл Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас 135 хүн нас барж, 4 мянга гаруй хүн гэмтээд байна. Дэлбэрэлтийн хүч 3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй дүйцэхүйц их хэмжээний хохирол учруулсан бөгөөд дэлбэрэлтийн чимээ уг газраас 240 км алсад орших Кипр арлынханд хүртэл сонсогдож, 10 километрийн зайд байсан байшингийн цонх хагарчээ.

Тэгвэл уг дэлбэрэлтийн үеэр Эммануэль хэмээх эмэгтэй амаржиж хүү төрүүлсэн бөгөөд бүсгүйн нөхөр Эдмонд болсон үйл явдлын талаар BBC агентлагт ярилцлага өгчээ.

Тэрээр "Эммануэль өвдөж, орон дээр хэвтчихсэн, эмч нар эх барих бэлтгэлээ хангаж байсан. Гэтэл хүчтэй чичирхийллийн улмаас төрөх өрөөнд байсаэ эм тариа, эмнэлгийн багаж хэрэгсэл газарт унаж, хагарч, тарж бутарсан. Хагарсан шилнүүд эхнэр рүү маань үсэрсэн тул би их айж, түүнийг гэмтсэн байх вий гэж их санаа зовсон. Дараа нь эмч, сувилагч нар эхнэрийг маань өрөөнөөс гаргаж, өөр өрөөнд оруулсан. Эхнэр маань эм тариа, багаж хэрэгсэл байхгүй, яг л хуучны үеийнх шиг нөхцөл байдалд төрсөн ч ямар нэгэн муу зүйл тохиолдоогүйд үнэхээр баярлаж байна” гэжээ. 

Эх сурвалж: BBC