“Гадаадад гацаасан хоёр Монгол иргэн яг одоо замд явна. Хаана гэдгийг хэлэхгүй”

“Гадаадад гацаасан хоёр Монгол иргэн яг одоо замд явна. Хаана гэдгийг хэлэхгүй”

Манай улс коронавирус цар тахлаас урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд хилээ хааж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ тусгай үүргийн нислэгээр авчирж буй.

Харин энэхүү шийдвэрээс болж гадаадад гацсан монгол иргэдийн асуудал нэлээдгүй хүндэрч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт Чех улсаас замын автомашинд дайгдаж, ОХУ-аар дамжин 25 хоногийн турш явж эх орондоо ирсэн нэгэн охинд Алтанбулаг боомтын зарим албан хаагчид ОХУ руу буц гэсэн шаардлага тавьсан нь иргэдийн томоохон эсэргүүцэлтэй тулгарсан юм. Улмаар энэхүү Чехээс ирсэн монгол охин хил нэвтэрч одоо Сэлэнгэ аймагт тусгаарлалтад орсон билээ.

Тэгвэл түүний эх орондоо ирсэн замаар манай улсан зарим иргэд ирж яваа бололтой. Учир нь гадаадад гацсан монголчууд хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр өөрийн твиттер хуудастаа “Гадаадад гацаасан хоёр Монгол иргэн яг одоо замд явна. /Хаана гэдгийг хэлэхгүй, ЗГ-н гажигууд гацаахаас айж бн/ Маш эрсдэлтэй аялал хийж байна. ЗГ иргэдийнхээ шүүсийг шахаж байна дөө. Өчигдөр Англи, Орос тикеттэй 2 Монгол иргэн замдаа гацаж гудманд гарав. Юу ч хийж чадахгүй харж суух новшийн мэдрэмж” хэмээжээ.