Хойд Солонгосд газ дэлбэрт 10 гаруй хүн нас баржээ

Хойд Солонгосд газ дэлбэрт 10 гаруй хүн нас баржээ

Хойд Солонгосын Хесан хотод дэлбэрэлт болж олон хүн гэмтсэн талаар “Associated Press” өчигдөр (2020.8.5) мэдээлжээ. Хесан нь Хятадын хилийн ойролцоо оршдог голоор зааглагдсан хот юм.

“Дэлбэрэлтийн чимээ өнчин хүүхдийн асрах газар болон аялал жуулчлалын газрын ойролцоо гарсан” гэж "Associated Press" мэдээлжээ.

Харин Сөүлд төвтэй "Daily NK" агентлагийн мэдээлснээр шатахуун хадгалах газарт гал алдсны улмаас дэлбэрэлт болсон байх магадлалтай бөгөөд багадаа 15 хүн нас барсан гэв.

Одоогоор албан ёсны эх сурвалжууд Хойд Солонгосын хилийн хотод дэлбэрэлт болсныг батлаагүй байна.

Эх сурвалж: Associated Press, CBC

 




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө