ТНБД Х.Батбилэгийг АТГ-аас шалгасан тул, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үү

ТНБД Х.Батбилэгийг АТГ-аас шалгасан тул, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үү

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Х.Батбилэгийг тус албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Учир нь түүнийг энэ жилийн баяр наадмын үеэр хурдан морины үйлдвэрлэг байдлыг тодорхойлж, уралдах морьдыг барианд гаргахдаа албан тушаалаа ашиглаж, хахууль авсан байж болзошгүй гэх шалтгаанаар АТГ-аас шалгасан гэх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тэгвэл Х.Батбилэгийг тус асуудалтай холбогдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байж болзошгүй талаар зарим эх сурвалжууд өгүүлж байна. 

Тодруулбал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг томилогдон үүрэгт ажилдаа өчигдөр /2020.08.05/ орсон байна. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө