“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял оноож, эхнэр Д.Сэргэлэнг цагаатгажээ

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял оноож, эхнэр Д.Сэргэлэнг цагаатгажээ

“Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох шүүх хурал өчигдөр /2020.08.06/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэрээр Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял, эхнэр Д.Сэргэлэнг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж, цагаатгалаа.

“Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Ариг” банк,  “Байшин үйлдвэрлэх компинат-1” үйлдвэр зэрэгт хөрөнгө оруулж хувьцаа эзэмшигч болсон байна.  Ингэхдээ “Ариг” банк,  “Байшин үйлдвэрлэх компинат-1” зэрэгт оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр буцаан авах гэрээ байгуулсан аж. Гэвч энэ үүргээ Б.Эрдэнэбат биелүүлээгүй.

Иймээс түүнийг бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэж үзэн, дээрх ялыг оногдуулжээ.