“Facebook” компанийн ажилтнууд 2021 оны 6 дугаар сар хүртэл гэрээсээ ажиллана

“Facebook” компанийн ажилтнууд 2021 оны 6 дугаар сар хүртэл гэрээсээ ажиллана

Цар тахал гарсантай холбоотойгоор “Facebook” компанийн ажилтнуудын дийлэнх нь өнгөрсөн гуравдугаар сарын эцсээс эхлэн алсын зайнаас ажиллах горимд шилжсэн юм. Тэгвэл тус компани бүх ажилчдаа ирэх оны зургадугаар сар хүртэл гэрээс нь ажиллалуулахаар болжээ.

Долоо хоногийн өмнө “Microsoft” компани 2021 оны нэгдүгээр сарын 19 хүртэл ажилчдаа гэрээс нь ажиллуулахаар болсон. Мөн “Google” компанийн ажилтнууд ирэх оны 7 дугаар сар хүртэл зайнаас ажиллах юм.

“Facebook” компанийн орлого энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11 хувиар өсөж, 18.69 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ оны хоёрдугаар улирлын цэвэр ашиг орлогыг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 98 хувиар өсөж, 5.18 тэрбум ам.долларт хүрчээ. “Facebook”-г өдөр бүр 1.79 тэрбум хүн хэрэглэж байгааг 2019 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: BusinessInsider