А.Амбасэлмаа: Халдвар авсан 14 настай хүүхэд ХӨСҮТ-д эмчлэгдэж  байна

А.Амбасэлмаа: Халдвар авсан 14 настай хүүхэд ХӨСҮТ-д эмчлэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.

Энэ үеэр улсын хэмжээнд өчигдөр нийтдээ 595 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тодруулбал,

-Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний шинжилгээ,

-Долдугаар сарын 12,14-нд Кабул-Улаанбаатар онгоцоор Афганистанаас ирсэн 57 хүний шинжилгээ

-Долдугаар сарын 25- нд Кабул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 124 цэрэг дайчдын давтан шинжилгээ

-Тусгаарлахажиглах байранд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээ

-Тусгаарлах байруудад ажиллаж байгаа 8 хүний шинжилгээ

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн шинжилгээ

-Замын-Үүд сумаар оржирсэн 85 хүн болон төмөр замын 13 ажилтны шинжилгээ буюу нийт 98 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 293 тохиолдол батлагдсан. Үүнээс 260 нь эдгэрсэн бөгөөд ХӨСҮТ-т одоогоор 33 нь эмчлэгдэж байгаа юм. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 31 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эмчилгээнд байгаа хүмүүс дотор 14 настай нэг хүүхэд бий” гэж мэдээллээ.