Ерөнхий сайд асан эрхмийн хүргэн хоёр тэрбум төгрөгийн залилангийн хэрэг үйлджээ

Ерөнхий сайд асан эрхмийн хүргэн хоёр тэрбум төгрөгийн залилангийн хэрэг үйлджээ

Олны танил улс төрчдийн хамаатан садан, худ ургууд нь мөнгө, төгрөгтэй холбоотой гэмт хэрэгт холбогдох нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. Тухайлбал хүргэн Дэнзэн гэхээр монголчууд андахаа байсан хэрэг ч бий. Тэрээр Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ЗГХЭГ-ын дэд дарга мөн “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ын дарга болсон байдаг. Ингээд эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан асуудал нь ил болж, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж байсан байдаг.

Тэгвэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Ерөнхий сайд асан нэгэн эрхмийн хүргэн Б овогтой А нь Банк бус санхүүгийн байгууллагуудад 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулж, залилан хийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа ажээ. Тэрээр тус хэргийг үйлдэхдээ тухайлбал, автомашиныг хэд, хэдэн газар барьцаалж зээл авсан, цаашлаад зарим иргэдийг залилсан байж болзошгүй зэрэг үндэслэлээр шалгагдаж эхэлжээ.

БИД ҮЙЛ ЯВДЛЫГ ЭРГЭН МЭДЭЭЛЛЭХ БОЛНО.




Өнөөдөр хонь өдөр

55 минутын өмнө