УИХ-ын гишүүд сайд нарыг өрөөндөө дуудаж, тойрогтоо төсөв тавиулахыг шаардаж байна

УИХ-ын гишүүд сайд нарыг өрөөндөө дуудаж, тойрогтоо төсөв тавиулахыг шаардаж байна

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 17-ны өдөр /2020.08.17/ эхэлнэ. Чуулганаар 1.2 их наяд төгрөгөөр тасарсан төсөвт тодотгол хийх юм. Уг тодотголоос зарлагаа танах зорилготой ч ганц, далимдуулаад ганц, хоёр ажил нааш цааш нь ч болгохоор төлөвлөжээ.

Тиймээс төсвийн тодотголоос өмнө Төрийн ордон, яамдад хөл, хөдөлгөөн ихтэй байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүд сайд, дэд сайд нарыг Төрийн ордон дахь өрөөндөө дуудаж өөрийн тойрогтоо хийх ажлыг төсвийг тодотголоор оруулахыг шаардаж амар заяаг нь үзүүлэхгүй байгаа бололтой.

Ихэнх гишүүд “Би сонгуулиар амласан юм. Манай тойргийн хэддүгээр хороонд хэдэн хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэг барих төсөв суулгаарай” хэмээн гуйх, шаардах, шахахын дундуур байгаа аж. Эрүүл мэндийн сайдад ч мөн энэ зовлон тулгарч УИХ-ын гишүүдийн тойрогт эмнэлэг барих, засвар арчилгаа хийх гэх мэт төсвийг суулгах зовлонтой тулгарч.

Хэдий ийм шахалттай ч нэн шаардлагатай ажлуудаа эрэмбэлэж хөрөнгө оруулах зарчмыг салбарынхан барьж байгаа аж.

Шинэ Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд хуучных шиг өөрийн тойргийн төсвийг төсөвт суулгах эрх нь хасагдаж, энэ бүхэлдээ сайд нарт шилжсэн билээ. Энэ сайд нарт давуу талтай ч УИХ-ын гишүүдэд дарамтлуулах бас нэг шалтаг болсон бололтой.




Өнөөдөр гахай өдөр

41 минутын өмнө