БНХАУ-д 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажлыг шуурхайлна гэв

БНХАУ-д 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажлыг шуурхайлна гэв

Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан.
 
Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байна. Уг Ажлын хэсэг өчигдөр /2020.08.11/ хуралдаж, өмнөд хөршид хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэх өгөх ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй уялдаа холбоотой, үр дүнтэй хамтарч ажиллах талаар холбогдох яамдын Дэд сайд болон ажлын хэсгийн бусад гишүүд санал солилцсон байна.
 
Сануулахад, БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж буйг мэдэгдсэн. БНХАУ-ын зүгээс 30 мянган хонийг намар таргалахаар нь авья хэмээн мэдэгдсэн гэдэг. 
 
Мөн хонь өгч, авалцах баримтад киног CCTV болон TV4 телевиз хамтран бүтээж байгаа юм.