Японд хоол идэхдээ зүүж болох амны хаалт бүтээжээ

Японд хоол идэхдээ зүүж болох амны хаалт бүтээжээ

Саятан Японд таван орны хэлээр хүний яриаг хөрвүүлдэг систем бүхий амны хаалт худалдаанд гарч, технологийн салбарт шуугиан тариад байсан билээ. Тэгвэл Японы Сайзерияа Ко хэмээх ресторанд үйлчлүүлэгч хоол идэх, ямар нэгэн зүйл уухдаа хүртэл зүүх боломжтой амны хаалт бүтээжээ. Энэхүү амны хаалт нь коронавирусийн халдвараас урьдчидлан сэргийлэх зорилготой бөгөөд үйлчлүүлэгч халдвараас эмээлгүй, хүссэн газраа хооллох боломжийг олгож байгаагаараа давуу талтай гэнэ.

“Youtube”-д байршуулсан бичлэгээс харахад уг амны хаалтыг энгийн цаасан хуурай салфеткыг гар урлалын техник ашиглан бүтээсэн аж.


Рестораны ерөнхийлөгч Хорино хэлэхдээ “Энэхүү амны хаалт хэврэг харагдаж магадгүй, гэхдээ хуурай салфетка шүлс үсчихээс сэргийлж чадна. Хэдийгээр коронавирусийн аюултай тулгарсан ч бид хүссэн газраа  дуртай хоолоо идэхийг хүсч байна шүү дээ” гэжээ. Австрали, Хятад, Хонгконг, Тайван, Сингапурт охин компанитай тус ресторан хооллохдоо зүүхэд тохиромжтой маскаа маш хямд үнээр санал болгож эхэлсэн байна.

Эх сурвалж:JapanToday