Өмнөд Солонгост мутацид орсон шинэ төрлийн коронавирус илэрч байна

Өмнөд Солонгост мутацид орсон шинэ төрлийн коронавирус илэрч байна

Сүүлийн өдрүүдэд БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол буурч өдөрт 30-35 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Халдварыг илрүүлж, оношлох явцад коронавирусийн мутацид орсон шинэ төрөл хэлбэр илэрч байгааг тус улсын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтэд мэдэгджээ. 

Тодруулбал, ДЭМБ одоог хүртэл коронавирусийн генийн дарааллын 78,8 мянган өөр төрлүүдийг бүртгэж авсан. Эдгээрийг бүлэглэж S, V, L, G, GH, GR болон бусад гэсэн бүлэгт ангилжээ.

Харин Өмнөд Солонгос улсын хувьд хамгийн түгээмэл тохиолдож байгаа төрөл нь “GH” болон “V” бүлэгт багтах генийн дараалал бүхий вирусийн төрөл аж. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хийсэн нийт шинжилгээний явцад мутацид орсон, дээрх бүлэглэлийн “бусад” гэсэн төрөлд багтах гурван шинэ генийн дарааллыг илрүүлсэн гэж Солонгосын ХӨУССТ-ийн судлаачид мэдэгджээ.

Эх сурвалж: Koreatimes