ФОТО: Дэлхийн хамгийн “Ухаалаг технологи” бүхий усан цахилгаан станц

ФОТО: Дэлхийн хамгийн “Ухаалаг технологи” бүхий усан цахилгаан станц

БНХАУ-ын Сичуан болон Юннань мужийн зааг дээр Жинша (Jinsha river) голын дагуу баригдсан дэлхийн хамгийн ухаалаг технологи бүхий “Wudongde“ усан цахилгаан станцын эхний хэсэг ашиглалтад оржээ.

Уг станцын эхний ээлжийг ердөө хоёр жилийн хугацаанд барьж дууссан бөгөөд жилдээ 38.9 тэрбум киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Мөн цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар жилдээ 12 сая тонн эрчим хүчний нүүрс түлэх шаардлагагүй болж, нүүрстөрөгчийн ялгаралыг 30.5 сая тонноор, хүхрийн диоксидын ялгаралыг 104 мянган тонноор бууруулж, байгаль орчинд эерэг нөлөөлөл  үзүүлнэ гэж тооцоолжээ. БНХАУ-д сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах чиглэлээр чухал хөрөнгө оруулалт хийгдсээр байна.