Л.Мөнхтүшиг: Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байна

Л.Мөнхтүшиг: Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байна

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрээр “Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдсэн нислэгээр 250 монгол иргэн эх орондоо ирлээ. Коронавируст цар тахлын улмаас хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нутаг буцах хүсэлтэй иргэдээ гадаадаас бүрэн татан авах хүртэлх хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орсон тусламж шаардлагатай иргэдийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах саналыг Гадаад харилцааны яамнаас 2020 оны 4 дүгээр сард анх тавьж байсан бөгөөд энэ удаагийн нислэгээр ирсэн 185 иргэний нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг тус байгууллага бүрэн хариуцаж байгаа болно.

Дашрамд дурдахад 2020 онд Монгол Улс, БНЧУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд Прага-Улаанбаатар чиглэлийн энэ удаагийн нислэг нь Монгол, Чехийн хооронд зорчигч тээврийн анхны нислэг болсноороо онцлог юм. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байна. Өнгөрсөн хугацаанд 50 гаруй орноос 17,117 хүнийг татан авсан” хэмээн мэдээллээ.