Бага насны хүүхдийг санамсаргүй байдлаар дайрчээ

Бага насны хүүхдийг санамсаргүй байдлаар дайрчээ

Бага насны хүүхдийг санамсаргүй байдлаар дайрч, амь насыг нь хохироосон хэрэг Бат-Өлзий суманд гарлаа.

Энэ сарын 8-нд тус сумын дөрөвдүгээр багийн нутаг “Улаан эрэг” гэх газарт автомашины хажууд тоглож байсан хоёр настай хүүхдийг жолооч нь хараагүйгээс портер маркийн автомашинаар хөдөлгөөн эхлэх үедээ дайрсан харамсалтай явдал гарав.

Хэдхэн хормын санамсар, болгоомжгүй үйлдлээс болж, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж бага насны хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал улсын хэмжээнд өсөлттэй байгааг холбогдох албаныхан хэлж байлаа. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө