Дэлхий даяар нийт 20 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 13 сая хүн эдгэрчээ

Дэлхий даяар нийт 20 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 13 сая хүн эдгэрчээ

БНХАУ-д коронавирусийн халдвар анх илэрлээ хэмээн ДЭМБ албан ёсоор зарласнаас хойш найман сарын хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд уг халдвараар дэлхийн бүх орны 20,254,685 иргэнд өвчилж, нийт нас барагсдын тоо 738 мянга, харин эдгэрсэн хүний тоо 13,118,618-д хүрээд байна.

Одоогоор хамгийн олон халдвар бүртгэгдсэн улсыг АНУ (5 сая гаруй тохиолдол) “тэргүүлж” байгаа бол Бразил (3 сая), Энэтхэг (2 сая), Орос (892 мянга), Өмнөд Африк (563 мянга), Мексик (485 мянга) улсууд "шил дараалан" жагсаж байна. Харин халдварын тархалтын эхэн үед хамгийн их тохиолдол бүртгэгдэж байсан БНХАУ-д 44, БНСУ-д 34, Японд 8 тохиолдол бүртгэгдэж халдварын тархалт буурсан төлөвтэй байна.

Эх сурвалж:Worldometers