Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томиллоо

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томиллоо

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний ажлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа түр орлон гүйцэтгэхээр томилогдсон байна. 

Ардчилсан нам орон нутгийн сонгуулийн дараа Их хурлаа хуралдуулж намын даргаа сонгохоо албан ёсоор мэдэгдсэн. Энэ үеэр мөн Нийслэлийн Ардчилсан намын даргыг томилж магадгүй байгаа юм. 

Одоогоор тус намын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллаж байгаа юм.