Их Британи, Ирландад сурч буй оюутнуудын анхааралд

Их Британи, Ирландад сурч буй оюутнуудын анхааралд

Есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан өөрсдийнхөө төлөвлөгөөг өөрчилж, Монгол руу буцахгүйгээр байгаа газраа хичээл сургуулиа үргэлжлүүлэхээр болсон оюутнууд [email protected] имэйл хаягаар яаралтай мэдэгдэнэ үү.

ЭСЯ энэ оны 8 дугаар сарын 21-ний өдөр болон 26-ны өдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгүүдэд хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж УОК-ын Шуурхай штабт өнөөдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.  Британи, Ирланд, Исландад түр хугацаагаар зорчиж байгаад саатсан, нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг тус ЭСЯ энэ оны 3 дугаар сараас хойш үргэлжлүүлэн хийсээр байна.

Энэ хугацаанд нийт 515 иргэн эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлснээс УОК-ын Шуурхай штабын шийдвэрийн дагуу өмнөх 5 удаагийн тусгай үүргийн нислэгт нийт 199 иргэн хамрагдаж, өнөөдрийн байдлаар 316 иргэн үлдээд байгаа юм.

Эх сурвалж: Лондон дахь Монгол Улсын ЭСЯ