Дөрвөн сартай Э.Тэмүүжин, хоёр настай А.Танхилуун нар “Витамин ₮” урамшуулалт аяны эхний тохирлын хамгийн бяцхан азтануудаар тодорлоо

Дөрвөн сартай Э.Тэмүүжин, хоёр настай А.Танхилуун нар “Витамин ₮” урамшуулалт аяны эхний тохирлын хамгийн бяцхан азтануудаар тодорлоо

Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны эхний тохирлыг өнгөрөгч Баасан гарагт Ikon News сайт болон Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулснаар эхний 12 азтан тодорч, ухаалаг утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичгийн эзэд боллоо.

Урамшуулалт аяны эхний тохиролд олон бяцхан азтанууд тодорсны дотор 4 сартай Э.Тэмүүжин болон 2 настай А.Танхилуун охин юм. Тэд И-март худалдааны төвөөс худалдан авалт хийх азтанаар тодорчээ. Азтан болсон азтай багачуудын ээж аав нь хүүхдийнхээ ирээдүйд зориулан хүүхдийн хадгаламжид нь идэвхтэй хуримтлуулдаг тухай хуучилж байсан юм.


Харин эмч мэргэжилтэй Ч.Лхамсүрэн гуай хадгаламжийн аян зарлагдсан өдөр хадгаламжаа сунгуулснаар нэг сугалааны эрхтэй болж, түүгээрээ эхний тохирлын хонжвор болох цахилгаан скүтерийн азтан болсон байна. Тэрээр “Өнгөрсөн сарын 20-нд хадгаламжийн маань хугацаа дуусахаар нь банк орж сунгуулсан юм. Тэгтэл тэр өдөр Голомт банкнаас хадгаламжийн урамшуулалт аянаа мөн эхлүүлсэн байжээ. Хадгаламжаа сунгуулаад нэг сугалаатай болсноор цахилгаан скүтерийн азтан болсондоо маш их баяртай, их билгэшээж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.